Цэмцгэр сайхан наадаарай
2018 оны 7 сарын 11

Жил жилийн наадмын дараа хогны асуудал тулгардаг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн тойроод нийтдээ 250 орчим хогийн сав байрлуулсан бөгөөд дүүрэг бүрээс 40-50 гаруй ТҮК-ийн ажилчид талбайд ажиллаж байна.

Наадамчин олны газар хаясан ундааны лааз, чихрийн цаас зэргийг ТҮК-ийн ажилчид тухай бүрт нь гараар түүн, 5-10 минутын зайтай хогийн саваа эргэж тойрч байгаагийн ач тусаар цэнгэлдэх хүрээлэн цэмцгэр сайхан харагдаж наадамчин түмэн минь сайхан нааддаг билээ.

Иргэдийн хувьд наадмын талба йдээр хогоо хаячихаад хогийн сав олдохгүй байдаг гэдэг шалтгаан хэлдэг байсан бол энэ жил хогийн сав эгнүүлэн тавьжээ. Гэсэн хэдий ч чихрийн цаас, ундааны саваа газар хаяж байгаад ТҮК-ийнхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Тиймээс ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо заавал хийн саванд хийж цэмцгэр сайхан наадамлахыг нийт наадамчин олондоо уриалж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.