Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ
2018 оны 7 сарын 13

sanjaadamba

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь түрүүлж улсын аварга болсон. Улсын аварга Н.Батсуурь байны шагнал болох “Ланд крузер-200” автомашинаа өнөөдөр гардан авсан билээ.

Үзүүр түрүү булаацалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Ажнай” групп, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэжээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.