Ангараг гариг дээр НУУР байгааг тогтоожээ
2018 оны 7 сарын 26

Италийн эрдэмтэд Ангараг гарагийн мөстсөн хэсгийн ойролцоох хөрсөн дээр нуур байгааг тогтоосон талаар  “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ангараг гаригийн хойд хэсэгт 20 км үргэлжилсэн газрын дор уг нуур бий гэнэ. Энэхүү нуур хөрсний гадаргаас 100 см гүнд байгааг илрүүлсэн байна.

 

 

Эрдэмтэд Европын Сансар Судлалын Агентлагийн “Mars Express станцыг ашиглан уг тогтоцыг олжээ.

 

 

Олон жилийн өмнөөс эрдэмтэд Ангараг гариг дээр амьдрал бий хэмээж, уг баримтаа нотлохоор өнөөг хүртэл ажиллаж байна. 2010 оноос хойш Ангараг гаригаас хэд хэдэн ус байх магадлалтай бүсийг тогтоосон бөгөөд ирэх таван жилийн дотор сансрын нисгэгч хөөргөхөөр “НАСА” ажилласаар байна.

 

 

Ангараг гариг дээр -67.7 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд ус шингэн хэлбэртэй байхын тулд маш давс агуулсан хэмээн эрдэмтэд дүгнэлээ.

 

 

Судалгааны ажлыг удирдан явуулсан Италийн Үндэсний хүрээлэнгийн профессор Роберт Орози “Нуурыг 1 метр орчим үргэлжилсэн хэмээн үзэж байна” гэж хэлжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.