Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23 хүртэл үргэлжилнэ
2018 оны 7 сарын 27

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн бүртгэл эхлээд байгаа. Бүртгэл эхэлсэн эхний өдрөөс л эцэг эхчүүд хүүхдээ идэвхтэй бүртгүүлж байгаа аж.  Цэцэрлэгийн цахим бүртгэлийн явц ямар байгаа талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад: “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байна. “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ” гэлээ.

М.НАНДИН-ЭРДЭНЭ

Хариулт үлдээх

Your email address will not be published.