“Гэрэлт гудамжны замыг будахад 10 сая төгрөг зарцуулсан. Нийслэлээс нэг ч төгрөг гаргаагүй”
2018 оны 7 сарын 27

Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлэл дагуулаад байсан шатрын хөлөг шиг замын будаг  борооны  улмаас арилжээ.

Тодруулбал, Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг Гэрэлт гудамж өнгөө засч, зам нь хар цагаан өнгөтэй болсон нь иргэдэд таалагдахгүй, цахим ертөнцөд багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм.

Тус замыг “Жоби” худалдааны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрсдийн санаачлага хандиваар холбогдох албаныхантай зөвшилцөн зөвшөөрөл авч зорчих замыг шатрын хөлөг мэт өнгө оруулж будсан болвч “Машинтай явахад нүд эрээлжилж, толгой эргэм өнгөөр алаглуулан будсан тул осол гарахгүй гэх баталгаа алга. Авто зогсоолоо шийдэж чадахгүй байж хэрэггүй зүйлд мөнгө зарлаа. Зам будаж байхаар ганц ч болов нүх таглаач” гэх мэт иргэдийн хатуухан шүүмжлэлтэй тулгараад байсан ч усархаг брооны улмаас будаг нь урасч ихэнх нь арилжээ.

Энэ талаар “Жоби” төвийн ерөнхий менежер Б.Чингисээс тодруулахад, “”Жоби” төвөөс 10 гаруй сая төгрөг зарцуулж хийсэн. Будаг гүйцэт бэхжихийн тулд 4-5 хоног болох ёстой. Гэтэл тэр хугацаанд хүрч чадсангүй. Мөн будгийг хоёр үе будах ёстой. Гэтэл зам нээх шаардлага тулгарсан тул хоёр үе явж чадаагүй. Бид цаг агаарын нөхцөл байдлыг харзнаж байсан ч ийм ширүүн бороо орно гэж тооцоолсонгүй. Бид улсаас нэг ч төгрөг гаргаагүй, өөрсдөө замыг гоё болгоё гэж санаачлаад хийсэн юм.  Энэ замыг будахын тулд зам хаасан тул нийт иргэдээсээ уучлалт гуймаар байна” гэжээ.

Т

Хариулт үлдээх

Your email address will not be published.