Туркийн засгийн газар Эрдагоны дайснуудыг дэлхий өнцөг булан бүрээс баривчилж байна
2018 оны 7 сарын 30

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар Эмпати сургуулийн захирал Вейсел Ачкайн сураггүй алга болж, гэрчүүдийн мэдүүлгээр богино хугацаанд цагдаагийн байгууллагад хандаж, эрэн сурвалжилж эхэлсэн ба энэ үед Чингис хаан нисэх онгоцны буудалд Туркийн нисэх хүчинд хамаарагддаг тусгай үүргийн онгоц тодорхой шалтгаангүйгээр газардсан нь олон улсын анхаарлыг татлаа. Өглөөний 10.00 цагийн орчимд үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явсан бөгөөд орой 19.00 цагийн үед суллагдсан. Энэ хэргийг хэн хийсэн, өглөөнөөс орой хүртэл хаана байсан нь одоо болтол тодорхой болоогүй байгаа юм.

Нэлээд дуулиан шуугиан тарьсаны эцэст  “Улаанбаатар импати” сургуулийн захирал Вэйсел Акчай 2018.07.27 орой 01.40 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас гарч ирсэн. Гарч ирсэнийхээ дараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Монгол ахан дүүстээ баярлаж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал, Вейсел Ачкайн “Би “Элит” сургуулийн засварын ажлыг шалгах ёстой байсан тул 10:00 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гараад иртэл гэрийн үүдэнд үл таних хүмүүс машинаас буугаад над руу чиглээд ирсэн. Сайн зүйл болохгүй нь гэдгийг ойлгоод буцаж зугтахыг оролдсон боловч хоёр гарнаас минь барьж, сугадаад машинд хүчээр суулгасан. Ингээд бараг есөн цаг уул хадаар явж байгаа юм шиг донсолгоотой замаар зөндөө авч явсан. Энэ хооронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хууль хяналтын байгууллагууд маш их ажилласан байна.Та бүхэнд маш их баярлалаа. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд, зурагчид, манай төгсөгчид, эцэг, эхчүүд бүгдээрээ сэтгэл тавьж, орой болтол хөөцөлдөж ажилласан байна. Өнгөрсөн 24 жилийн турш Монгол Улсын боловсролын салбарт юуны төлөө ажилласнаа илүү сайн ойлголоо. Цаашид миний уух ус, идэх талх, хийх ажил минь энд байна. Монгол ахан дүүстээ маш их баярлалаа” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн юм.

Мөн тус болж өнгөрсөн үйл явдлын талаар  New York Times-д  “Туркийн засгийн газарт төрийн эргэлт болох гэж оролдсон 2016 оноос хойш, Эрдагоны дайснуудын дэлхий өнцөг булан бүрээс баривчилж буй. Туркийн үндэсний тагнуулын газар MIT  нь  Феттула Гюлентэй холбоотой байж болох бүхий л хүнийг илрүүлж, баривчилж байсан бөгөөд 2016 оноос хойш дэлхийн 18 орноос, 80 Турк иргэнийг хулгайлсан, баривчилаад байгаа юм. Долоо хоногийн өмнө Украинаас Туркийн иргэн Салих Зеки Игитийг баривчилсан. Тохиолдлуудыг харгалзан тэрхүү онцгоц Вейсел Ачкайг хүчээр авч явахаар ирсэн байх гэж сэжиглэгдэж байна” хэмээн бичсэн байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.