Хан-Уул дүүрэгт 3 ихэр хүүхэд мэндэллээ
2018 оны 7 сарын 31

Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын байдлаар 2796 хүүхэд мэндэлж, дүүргийн суурин хүн ам статистик үзүүлэлтээр 171650 хүн боллоо.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болж байгаа юм байна.

Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн бөгөөд ихрүүдийн төлөөлөл болох Долгорсүрэнгийн Арвинбилиг, Ундрахбилиг, Өрнөхбилиг нарт Хан-Уул дүүргийн зүгээс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэхэн мэндэлсэн бяцхан үрсэд эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болтугай.

М.НАНДИН-ЭРДЭНЭ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.