Цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдах боломжгүй иргэд дүүрэгтээ хандаарай
2018 оны 8 сарын 1

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа билээ. “Цахим бүртгэл” 2018 оны өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх, интернэтийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтан дүүрэг дээр өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байгаа юм байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.