АНУ Туркийн сайд нарт хориг тавьжээ
2018 оны 8 сарын 2

  АНУ Туркийн хоёр сайдад хориг арга хэмжээ авсан байна. Туркийн талаас үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Туркийн Гадаад хэргийн яам “Бид АНУ-ын түрэмгий үйлдэлд хариу арга хэмжээг яаралтай авах болно. Энэхүү буруу ташаа шийдвэрээ цуцлахыг АНУ-ын Засаг захиргаанаас шаардаж байна” гэжээ. Туркийн эрх баригчид АНУ-ыг тус улсын шүүх тогтолцоонд хөндлөнгөөс оролцож, үл хүндэтгэж байна гэж үзжээ. Энэ нь хоёр улсын харилцаанд гүн сэв суулгахыг Туркийн талаас анхааруулсан байна.

Түүнчлэн АНУ-ын хоригт өртөөд байгаа Туркийн Хуульзүйн сайд Абдулхамит Гюль улсаасаа өөр оронд мөнгө хадгалж, эд хөрөнгө эзэмшдэггүй гэдгээ мэдэгджээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.