ОУВС: Макро эдийн засгийн нөхцөл сайжирсан ч эмзэг хэвээр байна
2018 оны 8 сарын 9
ОУВС: Макро эдийн засгийн нөхцөл сайжирсан ч эмзэг хэвээр байна

ОУВС-аас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сарын 24-нд баталж, Монгол Улсад тусгай зээлжих эрхээр санхжүүжилт хийж буй билээ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийдэг юм.

Энэ удаагийн буюу тав дахь шатны үнэлгээг ОУВС-ын захирал Жэф Готлибээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хийв. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар болон Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, тоон үзүүлэлтийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байна.

Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд:

“Ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг гүйцэтгэхэд шаардлагатай бодлогын хүрээнд дэх үр дүнтэй яриа, хэлэлцээрүүдийг эрх баригчидтай хийлээ. Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа боловч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна.

Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд хэлэлцээрүүд ойрын хугацаанд үргэлжилнэ. Ажлын хэсгийг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье” гэжээ.
Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.