ЗТХЯ-ны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ
2018 оны 8 сарын 10

zam teevriin yamӨчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал тус яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн бололтой. Тус хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан иргэн нь тус яамны өндөр албан тушаалтан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь  тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга 38 настай  Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Н.АНУ

Хариулт үлдээх

Your email address will not be published.