“САЯТАН БАРИЛГАЧИН” ажлын байрны аян эхэллээ
2018 оны 8 сарын 13

Барилга бүтээн байгуулалтын салбарт 16 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний тэргүүлэгч Эко констракшн компани ‘’Саятан барилгачин’’ гэсэн содон өвөрмөц нэртэй ажлын байрны аянг өнөөдрөөс эхлэн зарлав.
Барилгын мэргэжилтэй болон мэргэжилгүй хүмүүсийг байнгын ажлын байр, тогтмол орлоготой болгох, Нийслэлийн бүтээн байгуулалтанд гар бие оролцох боломжийг олгох уг аяны хүрээнд нийт 500 нээлттэй ажлын байрыг зарлаж байна.
Барилгын инженер, даамал, арматурчин, мужаан, өрлөгчин, туслах ажилтанг ажилд авах төдийгүй барилгын ажил туслан гүйцэтгэх бригад, компаниудыг хамтран ажиллахыг урьж байна.
Аяны хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, дүүргүүд болон хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллаж байна.
Зарласан ажлын байранд байнгын ажлын байртай болохоос гадна сарын цалин нэг сая төгрөгөөс дээш байх боломжтой хэмээн аяныг зохион байгуулагчид хэлэв.
Монгол хүн бүр ажилтай, орлоготой байг.
Холбоо барих утас: 95105456, 88097348, 70149919

Хариулт үлдээх

Your email address will not be published.