Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018 оны 8 сарын 16

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ өмнөх оны мөн үеэс 127.2 (13.7%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна.

Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин зарлага 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.7%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 73.1 (9.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, энэ оны хоёрдугаар улиралд:

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.8 (9.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 57.5
  • (6.4%) мянга,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 132.9 (14.9%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 130.0 (14.6%) мянга,
  • 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 255.7 (28.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 249.4 (27.9%) мянга,
  • 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 73.0 (8.2%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 87.4 (9.8%) мянга байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.