Нийтийн тээвэр 23 цаг хүртэл үйлчилнэ
2018 оны 8 сарын 24

НИЙТИЙН ТЭЭВЭР 23.00 ЦАГ ХҮРТЭЛ ҮЙЛЧИЛНЭ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед нийслэлийн ачаалал эрс ихэсчээ.Замын түгжрэл, иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед Нийслэлийн нийтийн тээврийн газраас хэд хэдэн ажлыг санаачлан хийж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн билээ.Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудад шалгалт хийж байна.

Мөн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмж, маршрутынх нь цагийг 23.00 цаг хүртэл сунгажээ.
Учир нь оюутан, сурагчдын хичээл орой тарах үед зарим чиглэлийн автобуснууд эрт зогсчихдог гэсэн иргэдийн гомдол ирдэг тул ийнхүү цагийг нь сунгасан байна

Хариулт үлдээх

Your email address will not be published.