Оюу толгойн усны хэрэглээ
2018 оны 8 сарын 30

Оюу толгойн уурхайн усны хэрэглээний тухай асуулт бидэнд түгээмэл ирдэг юм. Ийм бид энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан усны нөөц болон хэрэглээгээ хэрхэн удирдаж, усыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд дахин ашигладаг тухайгаа танилцуулж байна.

“Оюу толгой” уурхайн төлөвлөлтийн үеэс бүс, орон нутгийн байгаль орчин болон нутгийн ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын тулд нутгийн иргэдийн ашиглаж буй хөрсний болон бага гүний уст үе давхаргуудтай гидравлик холбоогүй гүний усны эх үүсвэрийг нээж олох зорилт тавьж ажилласан бөгөөд 150-400 метрийн гүнд орших уст үеийг олж илрүүлсэн юм. “Гүний хоолой”-д байрлах газрын гүний уснаас ашиглах батлагдсан хэмжээ нь 918 л/с юм. Энэ усны эрдэсжилт нь Монгол Улсын ундны усны стандартад заасан хэмжээнээс 3 дахин өндөр байдаг. Иймээс тус эрдэсжилт өндөртэй гүний усыг ундны усны зорилгоор шууд ашиглаж болохгүй ба үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад илүү тохиромжтой байдаг.

“Оюу толгой” компани үйлдвэрлэлдээ нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.4 шоо метр (400 литр) ус ашигладаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Бид ашигласан усныхаа 86,2 хувийг дахин ашигладаг энэ нь мөн л дэлхийд тэргүүлэх хэмжээний үзүүлэлт юм. Оюу толгой ХХК нь 2013-2017 онд ус ашиглалтын төлбөрт нийт 67.8 тэрбум орчим төгрөгийг орон нутагт төлсөн байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.