Бөхийн өргөөг төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа
2018 оны 9 сарын 9

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.09.07/ Монгол Бөхийн өргөөг төрд шилжүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн.

Тэрбээр албан бичигтээ “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир ч тасрахгүй байна. Иймд Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэжээ.

Харин МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн “Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэх тухай хүсэлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Монголын Үндэсний Бөхийн Холбооны өмч Бөхийн Өргөөг төрийн мэдэлд авах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн Зазарт хүргүүлсэн санал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.