Нийтийн тээврээс бусдыг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй
2018 оны 9 сарын 22

Нийтийн тээврээс бусдыг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй

Урин дулаан цаг улирч, нийслэлийн иргэд ажил,хичээл сургуульдаа орж, нийслэлийн хөл хөдөлгөөн эхлээд байна. Энэ өдрүүдэд урьдын адил хотын түгжрэл хэрээс хэтрээд байгаа албаныхан дуулгаж байна.

Тодруулбал, өнгөрсөн сард нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд 20 км/ц байсан бол энэ сар гарсаар ердөө зургаан км/ц болжээ. Тиймээс нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ямар арга зам, боломж байгаа талаар  Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан  боллоо.

Хуралдааны үеэр хотын дарга энэ асуудлаар Замын Цагдаагийн албанд чиглэл өгсөн байна. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.