Цагдаагийн хошууч Г.Алтан-Очир бусдаас 20-30 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй
2018 оны 9 сарын 19

ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Энэ талаар шүүхээс тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчааар нэг  сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Алтан-Очирыг бусдаас 20-30 сая төгрөгний хээл хахуул авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн уг хэргийг ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаран шалгаж эхэлжээ. Түүнчлэн уг хэрэгт Г.Алтан-Очироос гадна хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.