Цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна
2018 оны 9 сарын 18

Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд хүүхэддээ цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна.

1. Хувийн мэдээллээ нууц байлгах

2. Интернэтээр танилцсан хэн нэгэнтэй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх

3. Танихгүй хүнээс мессеж, имэйл, аливаа хүсэлтийг хэзээ ч битгий хүлээж авч байгаарай

3. Бодит байдлыг бүү март. Интернэтэд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сана.

5. Хэн нэг хүн, ямар нэг зүйл санааг нь зовоогоод байвал шууд эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байгаарай.

Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Хариулт үлдээх

Your email address will not be published.