Д.Батмөнхөд нэг өдрийн дотор 25 сая төгрөг цугларчээ
2018 оны 9 сарын 20

 

Өчигдөрхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүүхдүүдийн аав Д.Батмөнхөд туслах аян тэр даруй өрнөж ердөө нэгхэн хоногийн дотор 25 гаруй сая төгрөг цугларчээ. Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд оролцсон байх бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болж, гэр бүлийнхнийг эмчийн бүрэн үзлэгт хамруулахаар болсон байна. Энэ баасан гарагт Д.Батмөнхөд зориулсан уулзалтыг “TV5” телевизийн байранд зохион байгуулахаар болсон бөгөөд тус өдөр түүнд туслах хүсэлтэй хүмүүс хандив, тусламжаа өөрийн биеэр гардуулж өгөх боломжтой ажээ. Яг одоогийн байдлаар  тус гэр бүлд зориулан гэр барьж өгч байгаа бөгөөд тус гэрийг Сэр-Од хэмээх залуу  бэлэглэсэн байна.

 

Image may contain: 2 people, people sitting and outdoor

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.