Тусгай сургалттай 29-р сургуулийн гадна орчныг сайжруулах аян эхлүүллээ
2018 оны 9 сарын 20

Тусгай сургалттай 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах аян эхлүүлж байгаа талаар албан хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд 29-р сургуулийн Захирал Б.Баярсайхан, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Батболд, Зам тээврийн яамны хэлтсийн дарга н.Гантулга, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин М.Түвшинхүү  нар оролцсон юм. Мэдээллийн эхэнд тус сургуулийн ойр орчимд гэрэлтүүлэг, камержүүлэлт байхгүй учир сургуулийн захиргаа, Зам Автотээврийн үндэсний төв, Зам тээврийн яам хамтарч  29-р сургуулийн гадна талбаг тохижуулах, гэрэлтүүлэг тавих, камержуулах, сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой энэхүү аяныг эхлүүлээд байгаагаа онцолсон юм. Тус сургуулийн ойр орчимд харааны бэрхшээлтэй хүүхэд, багш ажилчид, эцэг эхчүүд зорчиход хүндрэл бэрхшээлтэй байдаг  учраас ойр орчмын орон сайн баримжааг бий болгох, зай талбайг гаргаж өгөх ажил хийхээр төлөвлөж байгаа байгаа энэ үеэр онцолсон байна.

Мөн өнгөрсөн 2017 онд зам тээврийн осолд 1018 хүүхэд өртсөнөөс 59 нь ам насаа алдсан байна.  Улмаар сүүлийн 3 жилд 400 гаруй хүүхэд гудамж, зам талбайд болон сургуулийн ойр орчимд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлийг албаны хүмүүс нь өгсөн юм.

Тиймээс энэхүү тусгай сургалттай 29-р сургуулийн ойр орчмыг тохижуулах, тус сургуулийн сурагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах ажилд төр болон хувий хэвшлийн байгуулага хамтран ажиллахыг уриаллаа.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.