Д.Муратын нэхэмжлэлтэй сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болно
2018 оны 9 сарын 24

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэгддэг. Харин тэрхүү мэдээллийг анх “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ.

Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдан, шалгагдаж байна.

Тэгвэл өнөөдөр /2018.09.20/ 14:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ.

Э.ЭНЭРЭЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.