Талийгаач Т.Гомбосүрэнг сэжигтэн Б.Махбалын өрөөнд дуудсан ярианы бичлэгийг дэлгэлээ
2018 оны 9 сарын 26

ЗТХЯ-нд болсон хүн амины хэргийн хохирогч Ч.Гомбосүрэнгийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн буюу Аав Р.Төмөрхуяг, Р.Ганхуяг авга ах  өмгөөлөгч З.Хүрэлсүх нар мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд талийгаачийн аавд Р.Төмөрхуяг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ийм хэрэг болсон маш их харамсаж байна. Манай удам угсаа төрд дөрвөн үеэрээ зүтгэж ирсэн сэхээтэн гэр бүл юм. Ийм хэрэг гарна, ийм зүйл болно гэж санаагүй хүүгээ төрийн албанд би зүтгүүлсэн. Миний хүү архи дарс ууж, тамхи хэрэглэдэггүй.. Хүүгээ би хүмүүжилсэн хүний хувьд хүнтэй нийлж зодоон цохиож хийж, зүй бус үйлдэл гаргах хүн биш гэж хэлмээр байна.

Талийгаач миний голомт түших ганц хүү минь байсан. Надад одоо 4 ач үлдлээ. Энэ 4 ачаа хүнтэй адил хүн болгох юмсан гэж бодож явна. Хамгийн бага нь ой 4 сартай нялх хүүхэд байна. Энэ хүүхэд 20 жилийн дараа эрийн цээнд хүрэхэд би аав нь ийм хэргээс болж амиа алдсан гэж хэлэхэд хэцүү байна. Миний сэтгэл  санаа тавгүй хэцүү байна” гэв.

-Р.Ганхуяг: Айлд нэг хүний хайр татсан хүү байдаг. Манай талийгаач тийм л хүн байсан-

Талийгаачийн Авга ах Р.Ганхуяг: Айлд нэг хүний хайр татсан хүү байдаг. Манай талийгаач тийм л хүн байсан. Би авга ах нь. Ийм харамсалтай хэрэг болсонд зүрх зүсэгдэж байна. Энэ өдрүүдэд бидэнд маш хүнд байлаа. Өнөөдөр талийгаачийн 49 хоног болж байна. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад ид сайхан насандаа төрийн албан хаагч гэх харгис хүний гарт төрийн байгууллагын үүдэнд амиа алдлаа.  Хүүгээ үнсээд гарсан хүн эргэж орж ирсэнгүй. Төрийн албан өрөөнд хамтдаа архидан согтуурсан хүмүүсийг дуудаж ирүүлэхийг хүсэж байна.

Болсон үйл явдал монгол төрийн намчирхал, тэмцэл, төрийн их зөрчил хувилдааны илрэл.  Миний дүүгийн ажил, албан тушаалыг хуул бусаар авахаар 2018 оноос хойш арга ямар нэгэн байдлаар ажил хийж ирсэн. Тухайн өдөр яамны гурван давхарт архидан согтуурч байсан Б.Махбал, Э.Энхбат, н.Цэцгээ зэрэг хүмүүс утсаар нь дуудаж байсан. Тухайн өдөр дүүгийнхээ барьж байсан утсан дээр бичигдэн үлдсэн бичлэгийг хүргэе. /Бичлэгт /Т.Гомбосүрэнг Махбал даргын өрөөнд ороод ир хэмээн дуудаж байгаа нь бичигджээ” энэ баримт бидэнд байна.

Манай дүүг хөдөө томилолтоор явсан хойгуур ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлтээ өгсөн байдаг. АТГ-аас энэ хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буцаасан байгаа юм.

Энэ аймшигтай хэргийн маргааш би хөдөөнөөс ирж, дүүгийнхээ өрөөнд ороход өрөөнийх нь гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ өлгөөтэй, хийж байсан бичиг баримтууд нь ширээн дээр нь дэлгээтэй байдалтай байсан. Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалыг нь булаан авах гэж байсан энэ асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэсэн юм.

-З.Хүрэлсүх: Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ-

Талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: “Энэ хэргийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан албан тушаал булаацалдсан юм байхгүй. Хувийн өс хонзон байсан гэж худал мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлсэн. Хэргийг одоо ч шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийг зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгч ярихгүй ээ. 14 цагийн дотор шалгаж тогтоодог зүйл байхгүй. Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ. Талийгаач төрийн албаны шалгалтад тэнцсэн. Мэргэжлийн хүн байсан.

Хэргийг анх БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард НЦГ-ийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бол яг одоо ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн

Хариулт үлдээх

Your email address will not be published.