Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хүнийг хуулийнхан бүгд мэдэж байгаа
2018 оны 10 сарын 4

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрийн ордонд С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ тэрбээр ” Би  ажил авсан өдрөө С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч гэж үнэхээр байгаа бол түүнийг зарла гэж хэлсэн. Одоо хүртэл тэр ажлыг нь хийлгэхгүй байна.  Саяхан Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Ял шийтгэл авсан гурван хүн хэргийн жинхэн алуурчид биш гэж Б.Булган мэдүүлэг өгсөн” гэж ярьсан байна. Би анх үүнийг нь мэддэггүй байсан юм.  Цорын ганц гэрчийг нь шүүхэд оролцуулахгүй, хүний аман зургаар тэр гурван хүнд хэрэг тохно гэж юу байхав дээ. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Энэ хэргийг шалгуулах шаардлагууд тавигдаж байгаа. Маш их өргөдөлүүд ирж байгаа. Прокуророос шалгая гэсэн шаардлага, жижигхэн хөдөлгөөн хийж эхэлсэн талаарх мэдээлэл надад бий.
Хэргийн захиалагчийг ялтан Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалт болон шүүх хурлын шатанд яриад л байсан юм билээ. Хэн хэний нэрийг хэлсэн гэдгийг хуулийнхан бүгд мэдэж байгаа. Захиалагч гээд хүний нэр хэлсээр байтал нүүрэлдүүлэлгүй шүүх хурлаар тасалсан” гэв.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.