Ургац хураалтын ажил 50 гаруй хувьтай байна
2018 оны 10 сарын 8

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил ид дундаа үргэлжилж байна. Хэдийгээр энэ намар бороо цастай, цагаасаа эрт хүйтэрч байгаа ч газар тариалангийн салбарт гарз хохирол багатай байгаа хэмээн салбар яамныхан хэлж байна.

Энэ жилийн тухайд Монгол улс дотоодынхоо хэрэгцээний улаан буудай, төмсний хэрэглээг 100 хувь хангах тооцоотой байгаа юм.

Аравдугаар сарын 5-ны байдлаар 39.3 мянган га-г ангилан хадаж, нийт 121.1 мянган га-гаас 169.6 мянган тонн үр тариа, 11.9 мянган га-гаас 151 мянган тонн төмс, 7 мянган га-гаас 80.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Одоогийн байдлаар үр тарианы 35.5 хувь, төмсний 92 хувь, хүнсний ногооны 85 хувь, тэжээлийн 35 хувь, тосны ургамлын 18 хувийг хурааж авснаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил 54 хувьтай явагдаж байна.

Гэхдээ ойрын өдрүүдэд тэнгэр хангай тийм ч таатай байхгүй нь. Ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын газар тариалангийн нутгуудаар ахиухан хэмжээтэй нойтон цас орж, цасан шуурга шуурч, бүх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрааv мэдээлж байгаа тул малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжжилж ажлаа зохицуулах хэрэгтэйг салбар яамнаас сэрэмжлүүлж байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.