Ирэх онд зарлагдах Засгийн газрын тэтгэлэгүүд
2018 оны 10 сарын 8

2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлгийг БСШУСЯ-наас гаргажээ.

БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ гээд 13 улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтойг албаныхан онцоллоо.

Бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг хамруулах аж.

Харин магистр, докторт бакалавр/магистрын зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.