Албан тушаал “голдоггүй” Р.Бурмаа
2018 оны 10 сарын 8

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохоор зүтгэж явсан УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд өрсөлдөөд бүдрэв.  Өмнө нь түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохоор УИХ-д санал болгосон ч эрх баригчид хүлээж аваагүй бөгөөд цэцийн гишүүнээр томилохоос татгалзсан юм.

Тэгвэл тэрбээр дахин нэг албан тушаалд очихоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдохоор нэр дэвшсэн ч өнөөдөр хуралдсан ТУЗ-ийн хурлаар зөвшөөрсөнгүй. Учир нь ТУЗ-ийн хуралд оролцсон иргэдийн зүгээс “ Р.Бурмаа гишүүнээ та одоо боль. Хаана онгорхой албан тушаал байна. Тэр бүхэнд та дандаа дэвшиж явах юм. Одоо больчих” хэмээн шүүмжилсэн юм. Ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй тулсан учраас түүнийг хараат бус гишүүнээр томилохоос татгалзсанаар ТУЗ-ийн хурал өндөрлөсөн юм.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.