Сэтгүүлч А.Баярмаа СХЗГ-т өрнөж буй хууль бус үйлдлүүдийг баримтаар дэлгэлээ
2018 оны 10 сарын 9

 

MN мэдээллийн төвд Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа өмгөөлөгчдийн хамт Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ

Түүнийг найман удаагийн хууль бус үйлдлийнх нь талаар хэвлэн нийтэлснийх нь төлөө СХЗГ-аас түүнийг до лоон удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлд ёсзүйн зөрчил гаргасан гэсэн гомдлыг өгсөн бөгөөд ёсзүйн алдаа гаргаагүй хэмээн дүгнэсэн гэдгийг А.Баярмаа хэлж байна.

Үүнээс гадна СХЗГ-ын дарга албаны машинаар баяр наадмаар буюу бүх нийтийн амралтын өдрүүдээр эхнэрээ дагуулж зугаалсан. Түүгээр ч зогсохгүй албан бус хэрэгцээнд унахаас гадна осолдуулсан. Ингээд машиныг засахгүйгээр жолоочийнхоо хашаанд хэдэн сар өвөлжүүлсэн байгаа гэдгийг тэд хэллээ.

Мөн төслийн мөнгөөр хэвлэсэн номоо худалдаж, орлого олсон байна. Ингэхдээ хуучин нэрээ ашиглан мөнгө олж байна гэдгийг тэрбээр хэллээ. Нийт 2 ном 600 ширхэг хэвлэгдсэн гэх боловч, албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хэдэн удаагийн хэвлэлт хийсэн гэдгийг хэлж байв. Тухайн хоёр номыг салгаж авах боломжгүй бөгөөд нийлээд 200 мянган төгрөгийн үнэтэй.

Байхгүй байгууллагын тамгаар ном зарж, түүнийгээ Төрийн сангийн дансанд хийхгүй байна гэдгийг тэрбээр хэллээ.

Стандарт, Хэмжил Зүйн газар нь 2016 оны сонгуулиас өмнө Стандартчилал, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байж байгаад сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгдсөн юм. Гэтэл 2017 онд зарсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тэд онцоллоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар www.Dorgio.mn  сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн хүргэжээ.

Уг  баримтад цуврал нийтлэлд хэд хэдэн ноцтой баримтуудыг дурдсан байна. Тухайлбал,

халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилээ нь өөрөө үнэт цаас гэж явдаг. Гэтэл энэхүү гэрчилгээг болон түүнд дээр дардаг тамга тэмдэгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах ёстой алба хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн. Энэ нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар баталгаажсан аж.

 

Мөн төслийн мөнгөөр хэвлэсэн номоо худалдаж, орлого олсон байна. Ингэхдээ хуучин нэрээ ашиглан мөнгө олж байна гэдгийг тэрбээр хэллээ. Нийт 2 ном 600 ширхэг хэвлэгдсэн гэх боловч, албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хэдэн удаагийн хэвлэлт хийсэн гэдгийг хэлж байв. Тухайн хоёр номыг салгаж авах боломжгүй бөгөөд нийлээд 200 мянган төгрөгийн үнэтэй.

Байхгүй байгууллагын тамгаар ном зарж, түүнийгээ Төрийн сангийн дансанд хийхгүй байна гэдгийг тэрбээр хэллээ.

Стандарт, Хэмжил Зүйн газар нь 2016 оны сонгуулиас өмнө Стандартчилал, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байж байгаад сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгдсөн юм. Гэтэл 2017 онд зарсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг тэд онцоллоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар www.Dorgio.mn  сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн хүргэжээ.

Нийтлэлүүд:

Уг  баримтад цуврал нийтлэлд хэд хэдэн ноцтой баримтуудыг дурдсан байна. Тухайлбал,

халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилээ нь өөрөө үнэт цаас гэж явдаг. Гэтэл энэхүү гэрчилгээг болон түүнд дээр дардаг тамга тэмдэгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах ёстой алба хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн. Энэ нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар баталгаажсан байна.

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.