“Эрдэнэс тавантолгой” компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018 оны 10 сарын 18

“Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулахаар болсон билээ. Зөвлөлд нэр дэвших иргэдийг цахимаар бүртгэсэн юм. Дараа нь цахимаар бүртгүүлсэн иргэдээс журмын шаардлага хангасан 54 нэр дэвшигчийг шалгаруулж  олон нийтийн санал асуулга явуулсан.  Тухайлбал, Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 иргэн нэр дэвшсэн юм. Санал асуулга 14 хоног үргэлжилж, давхардсан тоогоор 437560 хүн саналаа өгчээ.
Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн 3 нэр дэвшигчийг тус бүр танилцуулбал, Олон нийт, нийгмийн хариуцлагын байнгын дэд зөвлөлд жүжүигчин Н.Онон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Гавьяат тамрчин Э.Бадар-Ууган, “Ардчиллын боловсрол” төвийн захирал Г.Ундрал нар сонгогдсон бол Авлига, ашиг сонирхлын дэд зөвлөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч, СГЗ Г.Золжаргал, МУИС-ийн багш Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, Сэтгүүлзүйн нээлттэй байдлын зөвлөлд “ТВ-9” телевизийн “Монгол комент” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Батбилэг, мөн сэтгүүлч Р.Сэргэлэн, Д.Билгүүн нар хамгийн олон санал авч сонгогджээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.