Хөрөнгөөр баталгаажсан 17 дахь үнэт цаасыг бүртгэлээ
2018 оны 10 сарын 18

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар, “МИК актив арван долоо” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, тус компанийн гаргаж буй орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ.

Мөн, “Апекс капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн, “Түвшин оргил” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Гүмүда финанс ББСБ”, “Шүрэнкапитал ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн, итгэлцлийн үйлчилгээний, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Өмгөөллийн авинекс партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

Түүнчлэн, “Алтан төгрөг ББСБ”, “Гурван булаг инвест ББСБ”, Мөнгөн гүүр ББСБ”, “Ганхүлэг капитал групп ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Цэнуж ББСБ”, “Интер хэлп ББСБ” ХХК-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Хариулт үлдээх

Your email address will not be published.