Ерөнхий сайд талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны асуудлыг шийдэж өгөхөө мэдэгдлээ
2018 оны 10 сарын 19

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан бөгөөд ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж ийнхүү амиа алдлаа.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байсан юм.

Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд нь үдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөө ар гэрийнхэнд нь мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.