Сурагчдын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ
2018 оны 10 сарын 19

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл утааны ид үе буюу арванхоёрдугаар сарын 25-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах санал гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр “Улирлын чанартай ханиад томууны үеийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангая, эцэг эхчүүд ч ажил амьдралаа эртхэн төлөвлөг гэдэг үүднээс сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 25 -аас хоёрдугаар сарын 1-н болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь арванхоёрдугаар сарын 15-аас хоёрдугаар сарын 15 болгох нь оновчтой” гэсэн тайлбарыг өнгөрөгч есдүгээр сард өгчээ.

Тэгвэл сурагчдыг утаа, ханиад томууны үеэр амраахаар бол улирлын амралтыг зохицуулах, хичээлийн амрах хугацааг сунгах зэрэг зохицуулалт хийж болох юм байна. Харин улирлын амралтыг сунгах эсэхийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргаж аж. Одоо хэрэгжиж буй сурагчдын амралтын хуваарийг  БСШУСЯ-наас өнгөрөгч тавдугаар сард гаргажээ. 2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД 

Нэгдүгээр улирлын амралт- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт – I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,

– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт – бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт – I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, – III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД 

Нэгдүгээр улирлын амралт-бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт – I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног, – VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур – Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт – бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

ЗУНЫ АМРАЛТ

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,

– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.