Оюутолгойн галын асуудлаар Австралиас мэргэжлийн тусгай баг ирж ажиллаж байна
2018 оны 10 сарын 22

oyutolgoiУул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзсан байна. Энэ үеэр Армандо Торрес “Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайд гарсан галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд болон Австралиас мэргэжлийн тусгай баг ирж ажиллаж байгааг онцолжээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюутолгой” төслийн үйл ажиллагааг харилцан ойлголцол, итгэлцэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногт “Rio Tinto” компани газрын нөхцөл байдал, босоо амны нэвтрэлт зэрэгт учирч буй сорилтуудаас болж далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшлогдож магадгүйг мэдээлсэн билээ.

“Turquoise Hill Resources” компаниас “Далд уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны нэгдүгээр улирлын эхээр эхлүүлэхээр байсныг III улирлын сүүлч үе болгон хойшлуулах төлөвтэй байна” гэж мэдэгджээ.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.