У.Хүрэлсүх: Танай аав жинхэнэ цэрэг байсан юм шүү. Ааваараа бахархаж яваарай
2018 оны 10 сарын 25

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Тодруулбал, СХД-ийн 21-р хороолол Содон хорооллын хажууд байрлах “Очир” хотхонд  60мкв шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа байнга бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү. Айлын том хүү маш их үүрэг хариуцлага хүлээдэг. Хатуужилтай, сайн эр хүн болж өсөөрэй” хэмээн хэллээ. Байрны гэрчилгээ гардуулахад ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөн оролцсон юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.