Дорнод аймгийн Хэрлэн сумын VI цэцэрлэг шинэ байртай болно
2018 оны 10 сарын 29
ХЭРЛЭН СУМЫН VI ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэгийн шинэ барилга баригдахаар зураг төсөв нь батлагджээ.
Тус цэцэрлэгийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1962 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын хугацаа дуусан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гараад 5 жил болж байгаа юм.
Нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 150-иад хүүхэд хүмүүжиж байна.
Шинээр баригдах 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг 1,7 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2019-2020 онд барьж дуусахаар төлөвлөгдөөд байна.
Уг ажилд дэмжлэг үзүүлж буй аймаг орон нутгийн удирдлагууд, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярт тус цэцэрлэгийн хамт олон, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ТАЛАРХАЛ илэрхийлж байна.
Дашрамд дурдахад тус хамт олон 2014 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” болсон бүтээлч хамт олон билээ.

Б.МӨНГӨНТУУЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.