М.Билэгт: Би өөрийн хөрөнгөөрөө дэнчин тавьж хавдрын эмнэлэг барина
2018 оны 11 сарын 30

Баянхонгор аймгийн 8-р тойрогоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгтийг Хөгжлийн банкнаас  15 сая ам.долларын зээл хувьдаа  авсан гэх мэдээлэл цацагдаад  байгаа юм. Энэ тухай тодруулахад тэрбээр ийн тайлбар хийлээ.

“Эмнэлгийн бүтээн байгуулалтад зарцуулах зорилгоор би  Хөгжлийн банкнаас  15 сая ам.долларын зээл авах гэж байгаа нь үнэн.  Өөрөөр хэлбэл энэ зээлийг би биш “Ачлал трейд” компани авч байгаа. Энэхүү зээлээр  Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой хавдрын эмнэлэг барина. Оношилгоо хийлгэх гэж гадаад орнуудыг зорих биш Монголдоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болоосой гэж бодсон юм.

Одоогоор эхний 120 ортой эмнэлэг нь баригдсан. Би  20 гаруй жил зүтгэж олсон хөрөнгөөрөө дэнчин тавьж  хавдрын эмнэлэг барьж байна” гэсэн юм.

Тус эмнэлэг нь  Япон улсын тоног төхөөрөмж, мeнeжмeнтээр ажиллах аж.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн хөрөнгө орлогын мэдүүлэг:

Үл хөдлөх хөрөнгө: Бусад-1 /7,5 тэрбум/

Автомашин: Lexus 570-2 /230сая

Хадгаламж: 23 095 055 төгрөг

Эзэмшдэг компани:

– Ачлал групп ХХК 100 хувь

– Ачлал эхлэл ХХК 100 хувь

– Ачлал жаргалан ХХК 100 хувь

– Ачлал оранж ХХК 100 хувь

– Монлаа ХХК 50 хувь

Хариулт үлдээх

Your email address will not be published.