“Таван толгойн бүлэг ордын эдийн засгийн үр өгөөж ба Хүний эрх” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо
2018 оны 10 сарын 31

Таван толгойн ордын үйлдвэрлэлийг хүн, байгаль орнчны нөлөөллийн асуудалтай нь хамтад нь авч явах санааг дэвшүүлж, эдийн засгийн “ӨБРЛБНЧ- клуб, “Таван толгой ордын эдийн засгийн үр өгөөж ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг ХЭҮК-той хамтран зохион байгуулллаа.

Хэлэлцүүлэгт:

1.Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл

2.Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилга төвийн харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа

3. ЭЗСЭШХ-ийн хүрээлнгийн захирал, судлаач, эдийн засагч Б.Түвшинтөгс

4. Гложекс консалтинг-ХХК-ийн захирал Л.Наранбаатар

5. Авто тээврийн үйлчилгээний төвийн дэд захирал Ш.Батсайхан болон Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд, Хүний Эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл Тавантолгойн бүлэг уурхайн олборлолт, тээвэрлэлтэд оролцогч төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах, хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангуулах, мэдээлэл авах, гомдол саналаа шударгаар шийдвэрлүүлэх зэрэг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Улмаар дээрх эрхийн зөрчлүүд цаашид даамжрах хандлагатай байгааг онцлон хэллээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ,  “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компани нүүрс худалдан авагч компаниуддаа тэээрлэлтээ  даатгаад өөрсдөө хариуцлагаас бултах   зайлсхийх, өөрөө  ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа   байдал нь асуудлыг улам бүр даамжруулж байна. Энэ хандлагыг эрс өөрчлөх ёстой. Нийт жолоочийн 90 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, анхан шатны тусламж, даатгал зэрэгт хамрагдахгүй байна.  МУ-ын хөдөлмөрийн тухай хууль болон бусад  хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхээ  эдлэх,  эрхээ шаардах боломжгүй байна гэж гарч ирсэн. Мөн  БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль тогтоомж зөрчсөн  тохиолдолд эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах болмжгүй байна  гэсэн асуудал ихээр гарч байгаа гэв

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР  Цогтцэцийн суурингаас  1-10 км-т нүүрсийг ил аргаар олборлодог. “ЭТТ” компани уурхайн амнаас Гашуун сухайтын зам хүртэл шороон замаар нүүрсээ тээвэрлэдэг. Эдгээр нөхцөл байдал сумын тоос, тоосжилт байх хэмжээнээс 10-15 дахин ихэсэхэд гол нөлөө үзүүлсэн гэж үзжээ.

Цогтцэций сумын нийт өвчтэй хүмүүсийн  тал хувь  нь  амьсгалын замын өвчнөөр оношилогдсон,   сумын өвчлөл  ихэнхи сумаас  15-20 дахин өсчээ.

Ажиллагчдын ажиллах нөхцөл бололж муу, тэнд ажиллагсадын эрүүл мэнд, амьд явах хүний эрх тэнд зкөрчигдөж байгааг ХЭҮК-ынхан газар дээр судалгаа хийж иржээ.   “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, ”“Энержи ресурс” компанийн уурхайнууд тоосны хэмжилт, түүнтэй холбоотой  мэдээллээ  солилцдоггүй, мэдээлэл нь ил тод бус байдгийг шүүмжиллээ.

Х.ИНДРА

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.