Хилийн зурвасыг эзэгнэсэн А.Сүхбат
2018 оны 11 сарын 7

5

УИХ-ын гишүүд зөвхөн ЖДҮ дэмжих сангаас зээл аваад зогсохгүй бусад олон салбарт давуу эрхээр хувийн хэвшлийнхэний бизнесийг булаадаг. Түүний тод жишээ УИХ- ын гишүүн А.Сүхбатын бизнес.

2018 оны 4 сард Засгийн газраас Гашуунсухайт боомтын ХИЛИЙН ЗУРВАСТ 2500 автомашины зогсоолын цогцолбор барих шийдвэр гаргаж, УИХ ын гишүүн А.Сүхбатын компани болох “Түгээмэл түмэн хишиг” ХХК д энэ зогсоолыг барих эрхийг олгосон.

Жолооч нарын төлөө авто зогсоолын цогцолбор хэрэгтэй байж болох ч барилга байшин барьж, үйл ажиллагаа явуулахыг хориглодог ХИЛИЙН ЗУРВАСт энэ цогцолборыг барихыг УИХ- ын гишүүн А.Сүхбатын компанид давуу эрхээр олгосон нь харамсалтай.

Өнөөөдөр энэ цогцолборын барилгын ажил эхэлсэн бөгөөд тэд өөрсдийгөө нуухын тулд барилгын ажлаа Баярмаа захиралтай “Говь повер” гэгч (17 тэрбумын хэрэг буюу нөгөө Дэнзэнгийн хэрэг ) компаниар гүйцэтгүүлж байна.

Тэд өнөөдөр Өмнөговийн хөрөнгөөр барьсан 3 байшинт буюу Хайрхан багийн төвийн хаяанд кемпээ барьж тог цахилгаан, усаа 3 байшинтаас хэрэглэж даварсаар байна.

Түүгээр ч зогсохгүй А.Сүхбатын компани саяхан аймгийн ИТХ-д барилгын ажилд хэрэглэх элс, хайргыг үнэгүй авах хүсэлтээ гаргасанг аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг эсэргүүцэж эдний хүсэлтийг хүлээж аваагүй юм.

А.Сүхбат  орон нутагт төлөх 450 сая төгрөгийг төлөхгүйгээр орон нутгаас элс, хайрга авч барилгын ажлаа хийхээр улайрч байна.

 Н.Адьяацэрэн

Хариулт үлдээх

Your email address will not be published.