М.Билэгт: Хөдөө орон нутагт экспортыг орлох бүтээгдэхүүн бий
2018 оны 11 сарын 7

 

 

УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

– Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Эхлээд ямар ямар хуулийн нэмэлт өөрчлөлт болон ямар хуулин дээр бие даан ямар  ажиллаж байна вэ?  гэдгээс ярилцлагаа эхэлье?

-2016 оны УИХ-ын сонгуулиар иргэдийнхээ итгэлээр УИХ-ын гишүүнээр сонгогдоод иргэдээ төлөөлөн ажиллаж байна. УИХ-ын гишүүд ард түмнийхээ дуу хоолой болж, тэдний төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс байдаг. Би энэ үүргийнхээ дагуу ажиллаж байна.

Миний хувьд Эрүүл мэндийн салбарт доголдоод байсан Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулин дээр ажилласан. Эмнэлгүүдийг согтуу хүнд үйлчилдэг болгосон байсныг өөрчилсөн. Согтуу хүн гэдэг бол өвчтэй хүн биш шүү дээ.

– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга М.Энхболдод албан хүсэлт хүргүүлээд байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсоё?

-2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмний сонголт зөв хийсэн гэж боддог. Тарахаар хэмжээний ард түмэндээ хохирол учруулсан тийм ноцтой асуудал одоогоор алга байна.

– Валютын ханшийн өсөлтөөс хамаарч бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Иргэдээ ажилтай орлоготой, сайхан амьдруулах ямар боломж байна вэ?

-Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэж би сүүлийн хэдэн жил ярьж байна. Ганцхан уул уурхайгаас хамааралтай байснаас эдийн засгийн хямралд орж, иргэд цалин орлогогүй хүнд байдалд орсон нь үнэн. Валютын ханш өссөнөөс болж төсвийн зах зээлд илүү ачаалал өгч байна. Валютын эх үүсвэр зөвхөн гаднаас авдаг зүйл биш. Ганцхан уул уурхайн газрын баялгаа ухаж гадаад валютын эх үүсвэрийг олж байна. Миний хувьд энийг дэмждэггүй. Монголын төр 70-80 жил валютын эх үүсвэрээ мал аж ахуйн салбараасаа бүрдүүлж чадаж байсан. .

Гэтэл 1990 оноос мал ахуйгаа хаячихсан. Бидэнд мал ахуйгаа түшиглээд малаас гарах түүхий эдээ боловсруулаад, дотоодын үйлдвэрүүдийг байгуулаад  гадаад зах зээлд  гаргах бүрэн боломж бий. Гэтэл энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй гадны зөвлөх авч, хэдэн зуун тэрбум төгрөг гадагшаа урсгаж байна.

МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол улс  хүнсний экспортлогч орон болох бүрэн боломжтой. Бидэнд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том зах зээл байна. Хэдийгээр монголчууд бид өөрсдийгөө далайд гарцгүй орон гэж ярьдаг боловч бид бол хүн далайд гарцтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлийг бид ашиглах ёстой. Бид нүүрс экспортлогч орон биш хүнс экспортлогч орон болох боломжтой гэдгийг хэлсэн байгаа.

Иргэн баян бол улс баян, татвар буй дор төр оршдог” гэдэг.  Иргэдийнхээ ЖДҮ-ийг дэмжээд үүн дээр үндэслэн татварынхаа орлогыг бүрдүүлж, иргэдээ  ажилтай орлоготой болгох боломжтой.

Засгийн газар эдийн засгаа солонгоруулж,  тогтворжуулах боломжийг бүрдүүлэх талаас нь анхаарч  ажиллах шаардлагатай байна.

ЖДҮХС-гаас төсөл бичээд байнга зээл авдаг хэсэгхэн хүмүүс байдаг

 

-ЖДХҮС-аас зээл авсан гишүүдийн нэрс тодорч байна. Энэ асуудал иргэдийн дунд нилээн бухимдал үүсгэлээ. Та ЖДҮХС-аас зээл авсан уу?

– Миний хувьд ЖДҮС-аас авсан зээл байхгүй. Харин хөдөө орон нутагт ажиллаж, жижиг бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжээд зээл аваад өгчих юмсан гэж хөөцөлдсөн ч иргэддээ тэр хүссэн зээлийг нь авч өгч чадаагүй.

Иргэд  ЖДҮХС-аас зээл авахад их олон шат дамжлагаас гадна өндөр шалгууртай байдаг. Наад зах нь иргэд ЖДҮХС-аас зээл авах гэхээр барьцааны зээл байдаггүй.  Энэ тал дээр төрөөс бодлого боловсруулж, иргэддээ дэмжих хэрэгтэй.

ЖДҮ-ийн сан бол төрөөс жижиг бизнес эрхэлж байгаа иргэдэд  дэмжлэг болж өгөх мөнгө юм. Жижиг бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид жилийн 30-35 хувийн хүүтэй зээл авч байна. Гэтэл төрийн түшээд ард түмэн та бүхний дуу хоолой болно гэж тангараг өргөсөн гишүүд иргэдэд өгдөг зээл рүү өнгийж болохгүй.

Би  энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа.  ДЖҮХС – гаас   төсөл  бичээд  байнга зээл аваад байдаг хэсэгхэн  хүмүүс байдаг.  ЖДҮХС-ийн зээлийг хөдөө орон нутагт 21 аймаг,  360 суманд ажиллаж байгаа иргэдэд өгөх хэрэгтэй. Хөдөө орон нутагт экспорт орлох бүтээгдэхүүн бий.

– ЖДҮХС-аас зээл авсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах улс төрийн шийдвэрийг  МАН-ын бүлэг гаргасан. Харин Б.Батзориг сайд огцрохоор болсноо мэдэгдээд байна. Эргүүлэн татах ёстой юу?

– ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой гишүүд  зориулалтын дагуу авсан бол энэ хууль ёсных болно. Харин хууль бусаар  өөрсдийн хамаарал бүхий компаниудад өөр зориулалтаар ЖДҮХС-аас зээл авсан тохиолдолд хариуцлагаа хүлээх нь зөв гэж бодож байна.  МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэтэй нам. Хариуцлага ёс зүйг өөрсдөөсөө эхэлж, зөв алхам хийсэн гэж харж байна. Энэ жишгийг бий болгох хэрэгтэй.

       

   – Би эмнэлгийн барилга барихдаа ашиг харсангүй-

 

  • Би хэрэв хурдан ашиг олохоо бодсон бол  2010, 2011онд орон сууцны барилга барьж болох байсан. Тэр үед долларын ханш  1300 төгрөг орчим  байсан. Тэгэхээр мкв-ыг нь 2000 гаруй доллар буюу 2.0 сая гаруй төгрөгөөр борлуулж болох байсан. 
  • Миний хувьд эмнэлэг барихад ашиг харсангүй.  Монголын ард түмэн минь оношилгоо хийлгэх гэж гадаад орнуудыг зорихгүй эх орондоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болох боломжийг бүрдүүлж өгөхийг л хүссэн юм.

 

УИХ-ын гишүүний эмнэлэг Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд  бослоо гэх мэдээлэл гарсан. Та энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

– Би энд онцлон нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр нийслэл хотын төв эмнэлгүүдийн хашаанд дандаа орон сууцны барилга барьж байна. Хавдар судлалын эмнэлгийг тойроод бас л орон сууц барихаар нүхийг нь ухчихсан байсан.

Миний хувьд Монголын ард түмэн минь оношилгоо хийлгэх гэж гадаад орнуудыг зорихгүй  эх орондоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болох боломжийг бүрдүүлж өгөхийг л хүссэн. Манай эмнэлгийн ажилчид сайхан тохилог орчинд ажиллаж, иргэд маань ч сэтгэл хангалуун үйлчлүүлээсэй гэж би хүсэж, мөрөөдөж энэ ажлыг ханьтайгаа зөвлөж эхлүүлсэн. Япон улсын тоног төхөөрөмж, мeнeжмeнтээр ажиллана. Ажиллагсадын 90  хувь нь Монгол ажилчид байх юм.

“Мөрөөдөлгүй байснаас мөнгөгүй байсан” дээр гэж үг бий

 – Тухайн үед долларын ханш хэд байсан бэ?  Орон сууц барих боломж байсан байх. Ер нь зах зээлд орон сууцны барилга их ашиг өгдөг. Гэтэл та яагаад эмнэлэг барих болсон бэ?

-Би хурдан ашиг олохоо бодсон бол  2010, 2011онд орон сууцны барилга барьж болох байсан. Тэр үед долларын ханш  1300 төгрөг орчим  байсан. Тэгэхээр мкв-ыг нь 2000 гаруй доллараар  буюу 2.0 сая гаруй төгрөгөөр борлуулчих боломжтой байсан л даа.

“Мөрөөдөлгүй байснаас мөнгөгүй байсан” дээр гэж үг бий. Надад ямар ч ашиг хонжоо харах шалтгаан байсангүй. Монгол улс зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд уналтанд орсон Эрүүл мэндийн салбарт  өөрийн хувь нэмрээ оруулья гэсэн  хүсэл зорилгынхоо төлөө 2010 оноос хойш зүтгэсэн. Дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн барилгыг бид удахгүй ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Х.ИНДРА

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.