Хар тамхи борлуулагчид хариуцлага хүлээхгүй байна”
2018 оны 11 сарын 1

2018-11-01-Улс төр

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хар тамхи нийгэмд аюулын харанга дэлдэж буйд анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн ярилаа. НҮБ-аас 2010 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2014 хэрэглэгч улс болсон. 15 жил болоход нэг ч хар тамхичин бүрэн эмчлэгдээгүй гэх мэдээлэл байдаг байна. Тиймээс хар тамхинаас гаргах эмчилгээний хугацааг уртасгах шаардлагатай гэж зарим гишүүд энэ үеэр хэлж байлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хар тамхины асуудал аюул болж байна. Юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийг хар тамхинд оруулж байна гэж хуулийнхан ярьдаг. Одоо бол хэрэглэсэн нь ял аваад, борлуулдаг цаад эзэн нь хариуцлага хүлээхгүй байна.

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Улсын хилээр нэвтрүүлэх үйлдэлд хариуцлага тооцохоор зохицуулагдсан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаа гэхгүйгээр бусад хууль хүчний байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байдаг. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Эрүүгийн хууль болон өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа хууль цогцоороо байж урьдчилан сэргийлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Хар тамхины эмчилгээг 3-6 сарын хугацаанд хийх, давтан эмчлүүлж байгаа бол 6 сараас 1 жил эмчилнэ гэж заасан байна. Энэ хугацаа эмчилгээ хийхэд хангалттай гэж үзэж байна уу. НҮБ-аас 2010 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2014 хэрэглэгч улс болсон. Шар хадны эмнэлэгт зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийсэн гэдэг. 15 жил болоход нэг ч хар тамхичин бүрэн эмчлэгдээгүй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Эмчилгээний асуудал ганцхан шар хадны эмнэлгээр хязгаарлагдахгүй. Мааньт дахь ШШГЕГ-ын харъяа согтуурах, мансуурах донтой євчтєнийг албадан эмчлэх эмнэлэгт эмчилгээ хийж байгаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хар тамхи нийгэмд аюулын харанга дэлдэж буйд анхаарлаа хандуулах цаг болсон хэмээн ярилаа. НҮБ-аас 2010 онд хийсэн судалгаагаар Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг байсан бол 2014 хэрэглэгч улс болсон. 15 жил болоход нэг ч хар тамхичин бүрэн эмчлэгдээгүй гэх мэдээлэл байдаг байна. Тиймээс хар тамхинаас гаргах эмчилгээний хугацааг уртасгах шаардлагатай гэж зарим гишүүд энэ үеэр хэлж байлаа.

Чуулганы үзээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Үүний дараа төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч Төсвийн байнгын хорооны хурал тараагүй байсан тул чуулганыг өндөрлүүлэв.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.