Ч.Хүрэлбаатар: Гишүүдэд хуваарилсан мөнгө орон нутгийг хөгжүүлэхэд зориулагдана
2018 оны 11 сарын 2

2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2000-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрбаатартай ярилцлаа.

-2019 оны  төсвийн төслийг баталллаа.  Өнөөдрийн баталсан төсөв хэр урт настай байх бол?

-2018 оны 9 сарын 28 өдөр  Засгийн 2019 оны төсвийг , дагалдах хуулиудын хамт УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа.  Төсвийг өргөн мэдүүлснээр  2019 оны төсөв УИХ-мэдэлд  шилжсэн. 2018 оны төс

-Төсвийг ЗГ-аас өргөн мэдүүлснээр  батлах уу? Энэ дээр ямар өөрчлөлт орж байгаа вэ?

– Төсвийн орлого  зарлагад  ямар ч өөрлөлт ороогүй.  2018 оны төсвийг тодотгоогүй хийсэн.  Сангийн яам бол төсвийг тодотгохгүй гэсэн байр суурьтай байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2019 онд 8 хувь байх бол 2020, 2021 онуудад тус бүр 6 хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр 8 хувьтай байхаар тусгасан байгаа.

Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 2019 онд 55.3,  2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар батласан.

Улсын төсвөөс  хөрөнгө оруулалт хийж байгаа 2,7 их  наяд төгрөг  байгаагаас 1,3 тэрбум төгрөг зээл тусламж, 1,4 тэрбум төгрөг бол улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалт юм.

Онцолж хэлэхэд:  Гадаад дотоодоос авсан зээлийг бид төлдөг.  Хүүнд жилдээ 1,4 их наяд төгрөг  төлдөг.

2016-2017 онд төрийн байгууллагад өгсөн зардлын нилээд танасан. 2018 оны төсөв дээр нь танасан төсвийг нэмэгдүүлэх замаар бодлогын хувьд өөрчлөлт оруулсан.  Гол хөрөнгө оруулалтыг тусгасан. Тухайлбал, шинээр сургууль, цэцэрлэг барих гэх мэт

2018 оны төсвийг хэлэлцэж байхад сургууль, цэцэрлэг барихад өөр өөр дүн гарч ирж байсан.  Жишээлбэл,  Жишиг нэг зураг төсөл байхад дахин дахин зургийн төсөл хийлгэх гэх мэт зөрчлүүд их гарсан. Энэ зөрчлүүдийг арилгасан.  2019 оны төсөвт  Сангийн яам нэлээн сууж хийсэн. Маш сайн төсөл болсон.  10 хувийн эрсдэл тооцсон байгаа.

 

– Ерөнхий сайд С.Хүрэлсүх  ЖДҮС-аас зээл авсан гишүүдийг зээлийг эргэн төлүүлэхээр болсон байгаа.  Гишүүдийн зээлээ төлсөн мөнгө хэзээ төсөвт орж ирэх бол?

– Засгийн газрын шийдвэрийг Сангийн яам хэрэгжүүлнэ. Одоогоор Засгийн газраас өгсөн чиглэл алга байна.

– Гишүүд тойрогтоо 5-8 тэрбум төгрөн төсөвлүүлж байгаа нь маш их шүүмжлэл дагуулж байна. Энэ мөнгө юунд зарцуулагдах вэ?

-УИХ- ын гишүүдэд хуваарилсан мөнгө бол гишүүний мөнгө биш. Энэ мөнгө бол тойрогтоо хөрөнгө оруулалт хийх мөнгө юм.  Орон нутагт амьдарч  байгаа иргэдэд маш чухал байдаг.

– Ерөнхийлөгч хориг тавина гэсэн. Хоригийг хүлээж авах уу?

– Одоогоор хориг тавих асуудал яригдаагүй байна. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын эрхийн асуудал.

Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.