ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас саатуулжээ
2018 оны 11 сарын 2

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сантай холбоотой асуудлаар АТГ-аас өчигдөр эрх бүхий зарим албан тушаалтнуудыг саатуулсан байна.

Тодруулбал, ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг өнгөрсөн мягмар гарагт саатуулсан бол бусад албан тушаалтнуудыг өчигдөр саатуулсан гэнэ.

Ойрын өдрүүдэд ЖДҮХС-гаас зарим улстөрчид, эрх мэдэлтнүүдэд их хэмжээний зээл дараалан олгож байсан асуудал нь сошиал орчинд ил болон нийгмийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч асуудалд анхаарал хандуулж, хариуцлага алдсан албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэж,  ХХААХҮ-ийн сайд С.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрээ гаргаад байна.

Э.ЭНЭРЭЛ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.