Ц.Цогзолмаа: Сурагчдыг ирэх сарын 25-наас хоёрдугаар сарын 1 хүртэл амраах шийдвэр гарсан
2018 оны 11 сарын 5

Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргасан.

Энэ талаар, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад,  “ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгахаар болсон. Гэхдээ 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.

Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэргаргачихсан байгаа” гэв.

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, өнөөдөр хичээлдээ орсон.

Харин хоёрдугаар улирлын амралт хуваарь ёсоор бол,

-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу  амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.