Чуулган: Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна
2018 оны 11 сарын 6

2018-11-06-Улс төр

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар “Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийн хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы танхимд Ерөнхий сайдыг орж ирсэнгүй хэмээн шүүмжлэв. Мөн тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсан улс төрчид бүрэн эрхээсээ татгалзаад, Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс ажил хаялтаа зогсоож байгаагаа чуулганы индэр дээрээс илэрхийлэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.