Ж:Мөнхбат: Засгийн газрын гишүүдтэй тооцох хариуцлагыг үргэлжлүүлэх хэрэгтэй
2018 оны 11 сарын 6

2018-11-06-Улс төр

 

Чуулганы хуралдаан Б.Батзориг сайдыг чөлөөлөх асуудлаар үргэлжилж байна.

Б.БАТЗОРИГ ГИШҮҮН: Би сайдаар нэг жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд  салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан. Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тарилан, ал ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байгаа. Энэ бүхинийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгл Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн.

Ж.МӨНХБАТ ГИШҮҮН: Би Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нарыг Монголын улс төрд хариуцлагаа хүлээж чаддаг жишгийг харуулсан явдалд баярлаж байгаа. УИХ-ыг тараах асуудалд хөндөгдсөн цаг үе таартлаа. Ард түмэн өнөөдөр ямар их бухимдалтай байна. Үүн дээр найман хувинтай ус хийгээд галыг унтраахгүй. Засгийн газар өөрсдөө санаачлага гаргаад, шалгаад ЖДҮ тойрсон асуудлыг гаргаад ирчихсэн юм шиг пиар явуулж байна. Зээлээ төлөөлд, уучлал гуйгаад ч ард түмэн хүлээж авахгүй байна. Ер нь  фермийн аж ахуй эрхлэх гэж байгаа нэг нь энд суух хэрэг  байхгүй. Засгийн газрын гишүүдтэй тооцох хариуцлагыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байгаа. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийн сайжруулах, шударга ёсыг  тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байгаа. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчлинэ. Би тун удахгүй намаа шинэчлэх чиглэлд  намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ.

Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж  байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриаад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд  ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Хариулт үлдээх

Your email address will not be published.