М.Билэгт: Өртэй бол өөдлөхгүй , өттэй мал таргалдаггүй
2018 оны 11 сарын 7

2018-11-06-Улс төр

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж асууж хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгтийн хэлсэн үгийг хүргэж байна.

-Сүүлийн 20 гаруй  жил Монгол Улсын төрийн нэр хүнд жилээс жилд унаж, ард түмний төрдөө итгэх итгэл суларсаар өнөөдөр бухимдал дээд цэгтээ хүрч байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албан хаагчид нь мэдээлэлд ойрхон гэдгээр хувийн эрх ашгийнхаа төлөө ард түмний өмчийг шамшигдуулсаар байгаад бухимдаж байна.

Энэ зүйл өнөөдөр ч үүссэн юм биш, сүүлийн 20 гаруй жилд жилээс жилд явсаар байгаад Монголын сан хөмрөг өрнөөс өрний хооронд эргэлдэж байна. 

Монгол Улс эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байсан. Гэтэл үүнтэй холбоотой хэргүүдэд он дамжин хариуцлага тооцож ард түмэнд буруу шийдвэр гаргавал төрийн хууль цааз үйлчилдгийг харуулж чадаагүй байгаа. Эрдэнэтийн 49%, Хөгжлийн банк, Оюу-Толгой, Чингис бонд, Самурай бонд -ын асуудлууд   одоо болтол шийдээгүй л байгаа. Өртэй бол өөдлөхгүй , өттэй мал таргалдаггүй гэдэг үг байдаг. 

Энэ удаа ЖДҮС-гийн асуудлаар Б.Батзориг ард түмнээсээ уучлалт хүсч, сайдынхаа ажлаас огцорлоо.

Монголын Улсын төр сүүлийн  20 гаруй жил төрийн бодлого алдагдсаныг шударга хариуцлагатай ёс зүйтэй болгох эхлэл нь тавигдаж байна гэж ойлгож байна.

Ард түмний хүсэн хүлээж байгаа асуудалд тухай бүрт нь  шийдвэрийг хурдан гаргаж байх хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүдэд сануулав.

Х.ИНДРА

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.