Өнөөдөр ажиллаж буй худалдааны төв болон банкууд
2018 оны 11 сарын 8

Өнөөдөр Монгол бахархлын өдөр болж байна. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр, маргааш бүх нийтээрээ амарч байна.

Тиймээс амралтын өдрөөр ажиллах худалдаа, үйлчилгээний газрууд болон банкуудын цагийн хуваарийг хүргэж байна.

-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД-

-“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

-“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

-“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

-“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллахаар байна.


-ЗАХ БОЛОН ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД-

“Алтжин бөмбөгөр” 8-нд амарч, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

“Бөмбөгөр” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

“Да” хүрээ автомашины зах 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

“Дүнжингарав худалдааны” төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана.

“100 айл” барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана.

“Мишээл экспо” амрахгүй, бүх нийтийн амралтын өдрөөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар байна.

“Өгөөмөр” зах энэ сарын 7, 8, 9-нд амраад 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор энэ сарын 8, 9-нд амраад, 10-ны өдрөөс эхлэн ажиллана.

“Хархорин” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.

“Хүчит шонхор” зах 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллахаар байна.

“Sunday” плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.


-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ-

ХААН БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна. Баярын өдрүүдэд тус банкны цахим банк, экспресс банк, АТМ-үүд нь 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм байна. Харин орон нутагт Өмнөговь аймгийн “Оюутолгой” дахь салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХАС БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “И-март” тооцооны төв 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж “Түшиг” салбар нь 10:00-17:00 цаг хүртэл, “Баянгол” салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана. “Нарантуул”, “Өнөр” тооцооны төвүүд 08-ны өдөр амарч есний өдрөөс “Нарантуул” тооцооны төв 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар буй бол “Өнөр” тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллахаар байна.

ГОЛОМТ БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цагийн хооронд “Цамбагарав”, “Москва” салбар, “Сансар”, “120 мянгат” салбарууд тус, тус ажиллаж бусад салбар нэгжүүд нь амарна. Мөн “Солонго” салбар 24 цагаар ажиллахаар байна. 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх салбар нэгжүүд ажиллахаас гадна “Ард” салбар, “Хархорин”, “Нарантуул” тооцооны төвүүд ажиллана.

ТӨРИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын дараах нэгжүүд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт “Занабазар” салбар, Сүхбаатар дүүрэгт “50 мянгат” тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Өнөр” тооцооны төв /Хархорин захын ард, Пирамид үйлчилгээний төв/, Баянзүрх дүүрэг “13 дугаар хороолол” тооцооны төв /Зүүн дөрвөн зам “Оч” төвийн нэг давхарт/, Хан-Уул дүүрэгт “120 мянгант” тооцооны төв, Баянгол дүүрэг “Баруун хүрээ” тооцооны төв.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амрах бөгөөд 9-ний өдөр ажиллах салбарын байршил цагийн хуваарийг хүргүүлж байна. Тодруулбал, Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг хүртэл, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, Эрдэнэс салбар 11:00-19:00 цаг хүртэл ажиллахаар байна.

Сануулахад,  Бүх нийтийн амралтын өдрөөр үзвэр үйлчилгээний газрууд болон музейнүүд ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Мөн Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд амарна. Төрийн үйлчилгээний газрууд эмнэлгүүд амарч, яаралтай түргэн тусламжийн төвүүд ажиллана.

Хариулт үлдээх

Your email address will not be published.