Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2014 оны 10 сарын 15

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байна. ө Хүмүүсийн дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90% орчим нь бохир гараар дамжин халдварладаг байна. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.

Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгддэг.

Сүүлийн саруудад дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрч байгаа Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах юм.

Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал юм.

Б.МӨНХЖАРГАЛ

Хариулт үлдээх

Your email address will not be published.