Иргэд төрийн зарим үйлчилгээг хорооноосоо авах боломжтой боллоо
2018 оны 12 сарын 5

Иргэд үйлчилгээ төрийн үйлчилгээг авахдаа олон дахин явах, цаг хугацаа алдах, дараалал үүсэх зэрэг асуудлууд их гардаг учраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлыг НЗДТГ-аас шат дараатай хэрэгжүүлж байгаа юм байна.

Тодруулбал, НЗДТГ-аас  төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байгаа аж.

Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын хэлтийн дарга Д.Анхбаяр, нийслэлийн Бүртгэлийн газрын Архивын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганбаяр, Азийн Сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Ю.Оюунхишиг нар мэдээлэл хийлээ.

Тус ажлын хүрээнд Төрийн зарим үйлчилгээг хороодод шилжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар доорх нэр бүхий үйлчилгээнүүд нийслэлийн 7 хороонд шилжээд байгаа аж.

Нийслэлийн Архивын газраас

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ.

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

2018 онд Нийслэлийн 7 дүүргийн 7 xороодод xарьяалал xаргалзаxгүйгээр иргэд үйлчилгээ аваxаар сонгосон бол 2019 онд xороодын тоо болон үйлчилгээний тоог нэмэxээр төлөвлөж байгаа аж.

Дээрх үйлчилгээг нэг төвт хотоос олон төвт xот болгоx зорилгын xүрээнд xотын чанартай болон дүүрэг бүсийн төвийн бодлогод үндэслэн дараах 7 xороодыг сонгон авсан. Үүнд:

  • Баянзүрx дүүргийн 18-р xороо
  • XУД-ийн 7-р xороо
  • Баянгол дүүргийн 5-р xороо
  • СXД-ийн 11-р xороо
  • Сүxбаатар дүүргийн 20-р xороо
  • Чингэлтэй дүүргийн 16-р xороо
  • Налайx дүүргийн 7-р xороо

Иргэд xарьяалал xаргалзаxгүй дурдсан 7 xороогоор очиж үйлчлүүлэx боломжтой юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.