Зээлээр ямар нэг зүйл худалдан авахдаа дараах асуултыг өөрөөсөө асуугаарай
2018 оны 11 сарын 27

Зээл авч юм худалдаж авахаасаа өмнө, та өөрөөсөө ингэж асуугаарай.

  • Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?
  • Хэрэв үнэхээр хэрэгтэй бол, зээл авалгүйгээр худалдаж авах өөр арга байна уу?
  • Өөр арга байхгүй бол, бага хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу?
  • Би авсан зээлээ эргүүлээд хүүний хамт төлөх боломжтой юу?

САНАМЖ!

Зээл авах үед сайхан байх боловч эргүүлж төлөхөд янз бүрийн бэрхшээл учирдаг. Иймээс үнэхээр шаардлагатай биш бол мөнгө зээлэхээс зайлсхийгээрэй.

Зээлээ эргүүлж төлөх нь

Хэрэв та хэд хэдэн газраас зээл авсан, эсвэл, зээлийн картын төлбөрөө хийх ёстой бол, хамгийн өндөр хүүтэйгээс эхлэн төлж дуусгах хэрэгтэй. Ингэхдээ тухайн зээлийн гэрээнд тусгагдсан гэрээний нөхцөлүүдийг зөрчихгүй байх нь чухал. Зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх ёстой төлбөр, зээлийн картын төлбөл зохих доод хэмжээг заавал төлөх ёстой.

Та төлөх ёстой зээлийн хэмжээг хараад цөхрөнгөө барсан үедээ ч зээлээ төлөхийг ямагт хичээх хэрэгтэй. Зээлээ төлөхийг шаардсан нэхэмжлэлүүдийг үл ойшоох нь байдлыг дээрдүүлэх биш харин бүр хурцдуулна. Асуудлыг шийдэхийн тулд хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаа тодорхой мэддэг байх нь чухал. Хэрэв зээлээ эргүүлж төлөх боломжгүй байдалд орсон бол зээлдүүлэгчтэйгээ холбоо барьж, учир байдлаа тайлбарлах хэрэгтэй.

                                                                                               Эх сурвалж: sanhuugiinbolovsrol.mn

Хариулт үлдээх

Your email address will not be published.